Инженер-геологийн талбайн туршилт судалгаа
Замын ул хөрсний геотехникийн шинж чанарыг тодорхойлох хээрийн туршилт, хэмжилтийг олон улсын стандартын багаж төхөөрөмжөөр гүйцэтгэнэ.
AASHTOASTMMNS
Хээрийн туршилт, хэмжилт
Замын ул хөрсний геотехникийн шинж чанарыг тодорхойлох багаж төхөөрөмж
9 төрлийн багаж · 4 чиглэл
A · 4 багаж
Нягт, даац, хэв гажилт
№1
DCP Penetrometer
Замын далан болон хөрсний нягт, ачаа даацын үзүүлэлт тодорхойлох
AASHTOASTM
- Замын трассын дагуух ул хөрсний нягт болон далангийн нягтралтыг тодорхойлох MNS 5678:2006 DCP (Dynamic Cone Penetration)-ийн буюу Динамик шигдэлтийн туршилтын багаж. Замын судалгааны хамгийн гол туршилт.
- DCP-ийн туршилтыг олон зориулалтаар ашиглана. Трассын дагууд талбайд болон далан, суваг, шурф гэх мэт олон зориулалтаар туршилт хийнэ.
№2
Элсэн конус
Ул хөрсний нягт, нягтаршилт тодорхойлох
AASHTOASTM
- Ул хөрсний нягт болон далангийн нягтаршилтыг MNS ASTM D 1556:2002 стандартаар тодорхойлох Элсэн конусын туршилтыг замын судалгаанд өргөнөөр ашиглах хамгийн баталгаатай багаж юм. Туршилтыг замын трассын дагууд, шурфанд, далан, суваг гэх мэт олон чиглэл зориулалтаар явуулна.
№3
Динамик зонд «ДЗ»
Гүүр хоолойн багана, тулгуур суух хэсэгт ул хөрсний барьцалдах чанар буюу динамик эсэргүүцлийн хүчийг тодорхойлох
MNS 3321:2016
- Замын трассын дагууд барих гүүр хоолойн тулгуур суурийн ул хөрсний барьцалдах чанар буюу динамик эсэргүүцлийг MNS 3233:2016 стандартын дагуу тодорхойлох Динамик зондын туршилтын багаж.
- Гүүр хоолойн тулгуур суурийн ул хөрсний барьцалдах чанар буюу даац, бат бэх чанарыг ASTM D1586:2008-ын дагуу тодорхойлох DPT (Dynamic Penetration Test) стандарт туршилтын багаж.
№7
СТК-3 · Изыскатель-600
Ул хөрсний даац, хэв гажилт тодорхойлох штампын багаж
AASHTOASTM D 1195
- Замын трассын дагуух болон суурийн котлованд ул хөрсний хэв гажилтын модулийг тодорхойлох штампын туршилтыг «AASHTO; ASTM» D 1195 стандартын СТК-3 маркийн багажаар явуулна.
- Барилгын суурь болон замын трассын дагуух ул хөрсний хэв гажилтын модулийг тодорхойлох туршилтыг «AASHTO; ASTM» D 1195 стандартын Изыскатель-600 маркийн багажаар явуулна.
B · 1 багаж
Дээж авах
№4
Магезинт шнейк
Шаварлаг хөрсний дээж авах багаж
Стандартын дээж авна
C · 2 багаж
Цахилгаан эсэргүүцэл, геофизик
№5
MILLER 400A Resistance
Ул хөрсний цахилгаан эсэргүүцэл тодорхойлох багаж
AASHTOASTM
- Ул хөрсний хувийн цахилгаан эсэргүүцлийг талбайд тодорхойлдог Канад улсад үйлдвэрлэсэн MILLER 400A маркийн багажийг ашиглаж байна.
№6
РАП · PQWT-TC300
Хадан чулуулгийн нягт, тархалтыг тодорхойлох геофизикийн багаж
ГОСТ
- Хадан чулуулгийн өгөршил, бат бөх чанар, нягтрал болон талбайн гүний тархалтыг тогтооход ОХУ-д үйлдвэрлэсэн геофизикийн «Акустик-резонансын шугамчлал» (Резонансноакустическое профилирование) РАП маркийн ба БНХАУ-ын PQWT-TC300 маркийн автомат хэмжигч багажийг ашиглаж байна.
D · 2 багаж
Чийг хэмжих
№8
SPEEDY
Ул хөрсний байгалийн чийгийг талбайд газар дээр нь тодорхойлох
AASHTO
- Авто замын инженер-геологийн судалгаанд өргөн ашигладаг ул хөрсний чийг хэмжигч олон улсын AASHTO стандартын «SPEEDY» маркийн багаж болон цөмийн физикийн багажийг ашиглана.
№9
Soil Moisture Meter PMS 710
Ул хөрсний байгалийн чийгийг талбайд газар дээр нь тодорхойлох
AASHTO
- Замын судалгаанд ул хөрсний чийгийг түргэн хугацаанд газар дээр нь хэмжих маш чухал байдаг. БНХАУ-ын Display: 4 digital LCD, сүүлийн үеийн Soil Moisture Meter PMS 710 маркийн багажийг ул хөрсний чийгийг газар дээр нь хэмжихэд ашиглаж байна.
