Химийн лабораторийн шинжилгээ
Хүдэр, чулуулаг, ул хөрсний химийн шинжилгээг олон улсын стандарт аргачлалаар хийж гүйцэтгэнэ.
Химийн шинжилгээЭлемент
Химийн лаборатори
Шинжилгээний чиглэл
1Дээж бэлтгэл
Хүдэр, нүүрсний дээж бэлтгэх шинжилгээний аргын стандартад заасны дагуу дээжийн бэлтгэлийг гүйцэтгэж байна. Хувь иргэн болон аж ахуйн нэгжийн дээжийг:
- Ангилах
- Хатаах
- Бутлах
- Холих, хуваах
- Нунтаглах
- Шигших зэрэг үйлчилгээг үзүүлдэг.
Шинжилгээ гүйцэтгэсний дараагаар таны дээжийг 30 хоногийн хугацаанд үнэ төлбөргүй хадгална.
2Өнгөт, үнэт металлын шинжилгээ
Бага агуулгатай дээжийн агуулгыг нарийвчлал өндөртэй орчин үеийн багаж (AAS, ICP)-аар, өндөр агуулгатай болон баяжмалын агуулгыг жингийн болон эзэлхүүний аргаар хослуулан тодорхойлно.
| Тодорхойлолт | Шинжилгээний стандарт |
|---|---|
| Зэс / Cu | MNS 5465:2005MNS 2071:1984 |
| Цайр / Zn | MNS 5465:2005MNS GB/T 8151-1:2017 |
| Хартугалга / Pb | MNS 5465:2005 |
| Никель / Ni, Кобальт / Co | MNS 5465:2005 |
| Кадми / Cd, Мөнгө / Ag | MNS 5465:2005 |
3Алтны шинжилгээ
Пробирын шинжилгээ.
4Барилгын материалын түүхий эдийн шинжилгээ
Барилгын материалын түүхий эд цемент, шохой, гөлтгөнө, шохойн чулууны химийн шинжилгээг чанартай хийж гүйцэтгэж байна.
Үүнд:
- Шохойн идэвхи
- Кальцийн исэл CaO
- Магнийн исэл MgO
- Шатаалтын хорогдол
- Чийглэг
- Ислийн дэлгэрэнгүй шинжилгээ
- CaSO4 агуулга
5Ундны усны химийн найрлага тодорхойлох шинжилгээ
- Дээж авах зааварчилгаа
- pH
- Хатуулаг
- ЦДЧ
- Хүнд металлууд
- Усан дахь элементийн ионуудын хэмжээг тодорхойлох шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
